Posts

Хумсны зөвөлгөө

ЗӨВЛӨГӨӨ №1 Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсонбэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй. ЗӨВЛӨГӨӨ №2 Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн. ЗӨВЛӨГӨӨ №3 Гэмтэлтэй хумсыг хэрхэн эмчлэх вэ? Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В...

Зун хумсаа хэрхэн будуулах санаанууд

Image
Зуны будалтыг санаа

Будалтын санаа

Image
Будуулж болох энгийн санаанууд Reading more ...

Хумсны ургалт

Хумсны ургах хурд юунаас шалтгаалдаг вэ? Та компьютер дээр ажилладаг юмуу төгөлдөр хуур тоглодог уу? Тийм бол таны хумс хурдан ургах ёстой. Хурууны өндөгөөр хөнгөн цохих хөдөлгөөн нь сайхан массаж болж өгдөг. Мөн энэ шалтгаанаар зөв гарын, солгой бол, солгой гарын хумс илүү түргэн ургадаг байна. Сонин байгаа биз, тийм үү? Гэхдээ хумсаараа хатуу гадаргууг тогшдог зуршил нь хумс үелэх шалтгаан болдог. Урт хурууны хумс богино хурууныхаас түргэн ургадаг гэдэг нь сонин ч, гэхдээ нотлогдоогүй баримт юм. Харин та анзаарч байсан уу? Хумсны угийн урт нь хумсны өөрийнх нь уртын гуравны нэг орчим байдгийг та мэддэг үү? Манай гарагийн нийт хүн амын 10 хувь нь хумсаа мэрдэг зуршилтай нь сонин. Хэрвээ хумсыг усанд удаанаар, байнга байлгавал, хумс зузаарна. Энэ нь маргаантай баримт ч, хумс нь усыг түргэн шингээх чадвартай юм. Дэлхийн эмэгтэйчүүдийн сайн мэдэх хиймэл наадаг хумсыг шүдний эмч Фрэд Слек бодож олжээ. Ажлаа хийж байхдаа хумсаа гэмтээснээр тэр хумсан дээрээ хэсэгхэн фольга тавь...

Хумсны үүслийн талаарх баримт

Image
Хумсны үүсэл Хумсны будаг нь анх МЭӨ 3000 оны үед эртний Хятадад үүссэн бөгөөд анхны хумсны будагны найрлаганд зөгийн лав, өндөгний цагаан, цардуул болон хүнсний ногооноос гаргаж авсан өнгө оруулагч ашигладаг байжээ. Эртний Хятадад язгууртнууд алтлаг болон мөнгөлөг өнгийн хумсны будгийг ихэвчлэн хэрэглэдэг байв. Гэвч удалгүй улаан болон хар өнгийн хумсны будгууд язгууртнуудын хэрэглээ болжээ. МЭӨ 3200 онд эртний Вавилонд зөвхөн эрчүүд хумсаа буддаг байжээ. Архлеогчид эртний Вавилон цэргүүдийн булшнаас нэгэн гайхалтай зүйл олсон нь хумс заслын багажнууд байсан байна. Вавилон дайчид тулааны өмнө хар болон ногоон өнгөөр хумсаа буддаг байсан бөгөөд ингэснээр дайснуудыхаа зоригийг мохооно гэж итгэдэг байжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хумсаа будах нь тулааны өмнөх зан үйл болтлоо хөгжсөн байв. Харин эртний Египтед зөвхөн доод давхаргынхан нь цайвар өнгөөр хумсаа буддаг байсан бол язгууртнууд нь улаан хүрэн өнгөөр хумсаа будаж, ургамлаас гаргаж авсан тусгай будгаар гар дээрээ ...

Хумс будалтын богино хэмжээний бичлэгүүд

Image

Эгдүүтэй цэвэрхэн будалтын санаанууд

Image
Богино хумсанд ч будаж болох санаа: