Хумсны зөвөлгөө

ЗӨВЛӨГӨӨ №1
Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсонбэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй.
ЗӨВЛӨГӨӨ №2
Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн.
ЗӨВЛӨГӨӨ №3
Гэмтэлтэй хумсыг хэрхэн эмчлэх вэ? Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ.
ЗӨВЛӨГӨӨ №4
Хумсаа хэрхэн арчлах вэ? Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг.
ӨВЛӨГӨӨ №5
Хумсаа хэрхэн будах вэ? Хумсыг 3 үйлдлээр будвал илүү цэвэрхэн болдог. Эхлээд голын хэсгийг, дараа нь 2 захаар нь гадагш чиглүүлэн будна. Арьсандаа хүргэсэн бол будаг арилгагчийг ашиглаж арилгана. Эвгүй будвал засах гэлгүй бүгдийг нь арилгаад шинээр будна. Орой бүр хамгаалалтын өнгөгүй будаг түрхээд байвал хумсны будаг удаан хадгалагдана. Хумсаа уруулын будагтайгаа адил өнгөөр буддаг. Сайн будаг түргэн хатаж, толигор, гялалзсан, удаан тогтдог гадаргуу үүсгэнэ.

Comments

Popular posts from this blog

Хумсаа хэрхэн ургуулах вэ?

Хумсны ургалт