Хумсны ургалт

Хумсны ургах хурд юунаас шалтгаалдаг вэ?
  1. Та компьютер дээр ажилладаг юмуу төгөлдөр хуур тоглодог уу? Тийм бол таны хумс хурдан ургах ёстой. Хурууны өндөгөөр хөнгөн цохих хөдөлгөөн нь сайхан массаж болж өгдөг. Мөн энэ шалтгаанаар зөв гарын, солгой бол, солгой гарын хумс илүү түргэн ургадаг байна. Сонин байгаа биз, тийм үү? Гэхдээ хумсаараа хатуу гадаргууг тогшдог зуршил нь хумс үелэх шалтгаан болдог.
  2. Урт хурууны хумс богино хурууныхаас түргэн ургадаг гэдэг нь сонин ч, гэхдээ нотлогдоогүй баримт юм. Харин та анзаарч байсан уу?
  3. Хумсны угийн урт нь хумсны өөрийнх нь уртын гуравны нэг орчим байдгийг та мэддэг үү?
  4. Манай гарагийн нийт хүн амын 10 хувь нь хумсаа мэрдэг зуршилтай нь сонин.
  5. Хэрвээ хумсыг усанд удаанаар, байнга байлгавал, хумс зузаарна. Энэ нь маргаантай баримт ч, хумс нь усыг түргэн шингээх чадвартай юм.
  6. Дэлхийн эмэгтэйчүүдийн сайн мэдэх хиймэл наадаг хумсыг шүдний эмч Фрэд Слек бодож олжээ. Ажлаа хийж байхдаа хумсаа гэмтээснээр тэр хумсан дээрээ хэсэгхэн фольга тавьж, ломбоны материалаар наажээ. Ломбыг хөрөөдсөнөөр, хумс жинхэнэ хумстай бүрнээ адилхан байхыг тэр олж мэдсэн байна.
  7. Дэлхийд хумсны анхны лак нь улаан өнгөтэй байсан нь сонин.
  8. Жирэмсэн үед хумс хүүхдээ хөхөөр тэжээх үеийнхээс хурдан ургадаг байна.
  9. Хумс нь үнэндээ яг үстэй адилхан. Хумс, үсний аль аль нь кератин гэж нэрлэгддэг уурагаас бүрддэг.
  10. Хумс хөлөрдөггүй.Хумсны хэвтэш хөлсний булчирхайгүй. Харин хумсны эргэн тойрны арьс л хөлөрч болно.
  11. Эрчүүдийн хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг байна.
  12. Хөлний хумс гарынхаас барагцаалвал хоёр дахин зузаан.
  13. Хамгийн хурдан ургадаг хумс нь дунд хурууных, харин эрхий хурууны хумс бусдаасаа удаан ургадаг байна.
  14. Залуу хүмүүсийн хумс настай хүнийхээс хурдан ургадаг.
  15. Хэрвээ та хангалттай хэмжээний ус уудаггүй бол, энэ нь таны эрүүл мэндэд муу. Түүнчлэн хумсыг хугарамтгай болгодог байна.







Энэхүү мэдээллүүд нь өөр өөр мэдээлээс авсан болно.

Comments

Popular posts from this blog

Хумсаа хэрхэн ургуулах вэ?