Хумсаа хэрхэн ургуулах вэ?

Хумсаа эрчимтэй эмчилж ургуулах 3н долоо хоногийн аян

WEEK 1 

Энхүү аянд нэгдэж эхлэх гэж байгаа бол юун түрүүнд хиймэл хумс болон гелэн будагаа арилгах шаардлагатай. Мөн яг одоо байгаа хумсныхаа зургийг аваад сар өдөртэйн хадгалаарай. Аан бас химийн бодис хэт их орсон EVELINE 8в1 гэсэн бүтээгдэхүүнийг огт хэрэглэж болохгүй. Эхний 7 хоног бол САРМИСНЫ 7 хоног. 1 хумс сармисыг арилгаад голоор нь 2 хуваана. Талыг нь баруун гарынхаа, талыг нь зүүн гарынхаа хумсанд ашигланаа. Сармисныхаа хуваагдсан шүүслэг хэсгээр хумсныхаа толиог зөөлөн үрэх бөгөөд хэрвээ сармис нь хуурай болчихвол дахин зүсээд үргэлжлүүлэн хумсандаа үрнэ. Ингэснээр сармисны шүүслэг хэсэг хумсанд шингэн үлдэх бөгөөд боломжтой бол аль болох гараа угаахгүй унтаарай. Мэдээж бага зэргийн сармисны үнэр үнэртэх болохоор ажлын өдрүүдэд орой унтахынхаа өмнө гараа угаагаад гарын тосоо түрхээрэй. Ганц 2хон хоног түрхлээ гээд хүссэн үр дүндээ хүрч чадахгүй тул жоохон хичээгээд 7 хоног тасралтгүй түрхээрэй. Манай Монгол нилээн хатуу хуурай уур амьсгалтай болохоор гарын тосыг өдрийн цагаар түрхэж болохгүй шүү. Зөвхөн унтахдаа л гарын тосоо түрхэнэ.


Week 2

Энэ 7 хоног бол кальцитай ооны 7 хоног. Шүдний оо гэхээр гайхаж байна уу? Шүд болон хумсны бүтэц бараг адилхан байдаг. Тиймээс оо нь шүдний эрүүл ахуйг хангадаг шигээ хумсны эрүүл ахуйд ч тустай. Мэдээж айл бүрт л кальцитай шүдний оо байгаа болохоор таньд зөөлөн үстэй сойз буюу хэрэглэхээ болиод арзайчихсан хуучин сойз байхад л хангалттай. Юуны өмнө таны хумс гелэн будаг болон ямар нэгэн хиймэл хумстай байж болохгүйг анхаарна уу! Ер нь бол шүд угаахтай яг л адилхан. Сойзон дээрээ оогоо түрхээд хумсныхаа толиог сайхан сойздоод өгнөө. Гол нь хэт их хүчилж болохгүй зөөлөн сойздох бөгөөд 10 - 15 минут байхад хангалттай. Шүдний оо нь зөвхөн бэхжүүлээд зогсохгүй шарлаж өнгөө алдсан хумсанд хамгийн үр дүнтэй тэжээл юм шүү. Үүний дараа энгийн лакаар заавал будаарай. Олон давхар биш ганцхан давхар будна. Өнгөтэй, өнгөгүй, тэжээлийн Base гээд өөрт байгаа энгийн лакаа л түрхэхэд болноо. Гол нь өмнөх 7 хоногийн адил химийн бодис хэт их орсон EVELINE 8в1 гэх мэт бүтээгдэхүүнийг огт хэрэглэж болохгүй. Мартсанаас өнөөдөр бас хумсныхаа зургийг авахаа мартав. 


Week 3

Сармисаар үрээд, кальцитай оогоо түрхэсний дараа хумснууд нь тодорхой хэмжээнд ургасан биздээ? Гэхдээ урьдынх шигээ нимгэн, сэтэрч хугарсан хэвээрээ байвал энэ 7 хоног яг таньд хэрэгтэй долоо хоног шүү. Юуны өмнө таны хумс гелэн будаг болон ямар нэгэн хиймэл хумстай байж болохгүйг анхаараарай!
Зиа тэгэхээр урьдын адил айл бүрт байдаг Ургамлын гаралтай тос байхад болоод явчихна. Оливын, чидун жимсны, гүнждийн, ургамлын гээд ямар ч тос байсан болно. Хэрэглэх тосоо үл ялиг бүлээсгээд хумсаа бүлээсгэсэн тосондоо дүрнэ. Эсвэл чих ухдаг хөвөн байдаг штээ. Тэрэнд шингээгээд үл ялиг массаж хийхэд болноо. Үргэлжлэх хугацаа 10 - 15 минут. Үүний дараа энгийн лакаар заавал будах бөгөөд олон давхар биш ганцхан давхар будна. Өнгөтэй, өнгөгүй, тэжээлийн Base гээд өөрт байгаа энгийн лакаа л түрхэхэд болноо. Гол нь өмнөх 7 хоногийн адил химийн бодис хэт их орсон EVELINE 8в1 гэх мэт бүтээгдэхүүнийг огт хэрэглэж болохгүй! Мартсанаас өнөөдөр бас хумсныхаа зургийг авахаа мартав.













Энэхүү мэдээллүүдийг түүж авч хуваалцсан болно.

Comments

Popular posts from this blog

Хумсны ургалт